Жижиг өрөөг том харагдуулах аргууд
Олон хүн гэр орондоо дулаан, гэгээтэй өнгө сонгохыг илүүд үздэг. Гэхдээ хүйтэн өнгө /хөх, ногооны төрөл/ орон зайг илүү алслалтай харагдуулдаг тул жижиг өрөөнд тохиромжтой. Гэхдээ тухайн орчны дулааныг анхаарахад илүүдэхгүй. Хүйтэн өнгө нь сэрүүн мэдрэмж төрүүлдэг тул дулаахан өрөөнд энэ аргыг ашиглахад тохиромжтой.
Квадрат хэмжээнээс зайлсхий. Өрөө тань квадрат хэмжээтэй бол жижигхэн харагдах нь лавтай. Нэг литр шингэнийг квадрат дүрсэд шилжүүлэхэд 10 смЗ болдог. Тиймээс өрөөгөө тэгш өнцөгт хэлбэртэй харагдуулах шийдлүүдийг сонгож болно.
Олон эд хогшил, овортой тавилга бүү тавь. Жижиг өрөөнд нэг буйдан, нүсэр ханын шүүгээ байхад л бүх зайг эзэлнэ. Тиймээс авсаархан, цөөн тооны тавилга байрлуулаарай.
Хүн бүхний мэдэх нэг арга бол толь ашиглах. Ханын толь өрөөний хэмжээг томсгож харагдуулаад зогсохгүй, гэрэл, өнгөний тусгалыг тооцоолон сонирхолтой шийдэл хийж болдгоороо давуу талтай.
Өрөөний нэг ханын өнгийг өөрөөр шийдэж болно.
Ханын цаас жижиг дүрс, зурагтай байвал өрөөг илүү том харагдуулдаг.
Тавилга, гэрэл, зураг, толь зэргийг хүний харааны түвшнээс дээгүүр, эсвэл доогуур байрлуулах. 
   Буцах